Б.ТУУЛ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болгон өргөн хүрээтэй зохион байгуулж байгаа билээ. Тэр утгаараа энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд урлаг соёлынхон болон спортын салбарынхан үйл ажиллагаагаа сурталчилж, "Автомашингүй өдөр" 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулан танилцуулга хийж, уран бүтээлээ толилуулсан юм.

Мөн энэ үеэр хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг боллоо. “Автомашингүй өдөр” иргэд бүтэн өдрийн турш Сүхбаатарын талбайд амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй, сонирхолтой дурсамжтай өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн нь энэ өдрийг хамгийн өнгөлөг, дурсамжтай өдөр болгов. 

 Эх сурвалж: www.zms.mn