Б.ТУУЛ

Бямба гаригт зохион байгуулсан “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид идэвхтэй оролцдог болжээ. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байсан.  Энэ удаагийн марафонд 41 орны 30 мянга орчим иргэд оролцсон. Тиймээс нийслэлийн төв зам тойрсон зам хаасан 310 байршилд 450 алба хаагч, оюутан залуус зохицуулалт хийж,  үүрэг гүйцэтгэж байв. Мөн Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжийг бүрдүүлсэн байлаа.

 

  Эх сурвалж: www.zms.mn