Б.ТУУЛ

Өчигдөр буюу тавдугаар сарын 25-нд, бямба гаригийн амралтын өдөр нийслэлчүүд  “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон-2024” томоохон арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын гүйлтийн тэмцээн Улаанбаатар хотноо ес дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар 06:00-18:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг бүсчилсэн байршлуудад хязгаарласан юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс “Автомашингүй өдөр” Улаанбаатар хотын гудамж талбай явган зорчигчид, хүүхэд залуус, гэр бүлээрээ алхаж агаарлах иргэд, бяцхан дугуйчид, скүүтер унасан хоёр настнуудаар дүүрэн өнжсөн юм. Ингээд та бүхэнд баруун 4 замаас хотын төв хүртэлх чиглэлд хийсэн “Автомашингүй өдөр”-ийн фото сурвалжлагыг хүргэе.

Эх сурвалж: www.zms.mn