Б.ТУУЛ

Монгол Улсад жил ирэх тусам өргөжин тэлж буй  “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн энэ удаа ес дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн олон улсын гүйлтийн тэмцээнд 41 орны 30 мянган хүн оролцож байгааг нээлтийн ажиллагааны үеэр албаны хүмүүс онцолсон юм. Тухайлбал, 2024 оны олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор ОХУ, Буриад, Англи, Кени, Япон, Герман зэрэг орны гүйгчид хүрэлцэн иржээ. Мөн хөдөө орон нутгаас хүртэл олон иргэд Улаанбаатар марафонд оролцохоор зорин ирсныг тодотгов. 

 

Эх сурвалж: www.zms.mn