Б.ТУУЛ
Өнөөдөр МУИС залуу эрдэмтэн судлаачид, багш оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны нээлтийг Багш оюутны хөгжлийн төвд хийлээ. МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил найм дахь удаагаа зохион байгуулахаар нээлтээ хийж байгаа нь энэ гэв.
Энэ хөтөлбөр нь МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойг албаныхан онцолж байлаа.
Мөн энэ жилийн хөтөлбөрт нэгэн том ахиц дэвшил гарсан нь хими, физик, биологи, нанотехнологи, хүрээлэн буй орчны инженерчлэл, хэл шинжлэл, мэдээллийн технологи зэрэг салбаруудад технологийн хөгжүүлэлт хийх, гарааны компанийн төсөл боловсруулах зорилгоор нийт 18 багийн 70 гаруй багш, оюутан хамтран ажиллахаар бүтээлээ ирүүлж, ажлаа эхлээд явж байгааг албаныхан хэлж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn