Б.ТУУЛ

     Аугаа их орны дайны ялалтын баяр бол зөвхөн Оросын ард түмний баяр бус даян дэлхийд дайны гамшиг, эх орон, энх цагийн үнэ цэнийг мэдрүүлсэн хүн төрлөхтний баяр гэгддэг билээ. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг “Ялалтын баяр”-аас сурвалжилснаа хүргэе.

Улан-Үд хотын төв талбайд болсон аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойн баярын жагсаалд энэ удаа 1000 гаруй цэргийн албан хаагч, 30 гаруй цэргийн техник оролцжээ.

Ингээд цэрэг эрсийн сүрт жагсаалын алхаа, хөгжимт парадын хөг эгшиг, бөмбөрийн хэмнэлтэй хослох “День Победы” эх орончдын баяр нялх балчраас, наян настай өтгөст хүртэл эх орон, энх цагийн үнэ цэнийг эрхгүй мэдрүүлэх ажээ.

Эх сурвалж: www.zms.mn