Ч.Гантулга 

Тав, зургаадугаар сар бол хүүхэд бүхний хүсэн хүлээдэг сар. Энэ үеэр хичээл амрахаас гадна Хүүхдийн баяр болдог. Хэрэв та бяцхан үрсээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа бол доорх үзвэрүүдийн тухай багц мэдээллийг бид та бүхэнд хүргэж байна. 

1. “Пиноккио” хүүхдийн жүжиг 

Хаана: Улсын Хүүхэлдэйн театр 

Хэзээ: Тавдугаар сарын 21-ийг дуустал 

Цахим холбоос:  https://puppet.mn/

Товч агуулга: Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллодидэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм. 

 

2. “Намайг дурсаарай Коко” хүүхдийн жүжиг

Хаана: “Улаанбаатар” театрт 

Хэзээ: Тавдугаар сарын 29, 30 ,31

Цахим холбоос: Muppet theatre

Товч агуулга:  Гэр бүлийнхээ урлагийн эсрэг бат зогсох хатуу хоригийг үл харгалзан Мигельхөгжимд дурлана. Өөрийн хүслийг биелүүлэхээр Мексикийн уламжлалт гитар хөгжмийн наадамд оролцохоор явж байгаад сүнсний ертөнц рүү нэвтэрснээр түүний адал явдал эхэлнэ. Олон жилийн туршид жинхэнэ од болох мөрөөдөлтэй явсан бяцхан хүүгийн урлагийн авьяас болон сүнсний ертөнцийн гайхамшигт аялалыг хэрхэн өрнөхийг хүрэлцэн ирж үзээрэй.

 

3. "Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжиг

Хаана: Хүүхэд залуучуудын театр

Хэзээ: Тавдугаар сарын 25-наас

Цахим холбоос: Улсын Хүүхэд Залуучуудын Театр 

Товч агуулга : Ухаант мэргэн хүүгийн адалт явдлаар дүүрэн аялалд аймшигт Рах мангасаас хэрхэн үзэсгэлэнт гүнжийг аварч буй тухай өгүүлнэ. Зохиолч: Н.Сүхдорж /Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт/,

 

4. "Питер Пен" хүүхэд, гэр бүлийн жүжиг

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Хэзээ: Тавдугаар сарын 30, 31, 06.01

 Цахим холбоос: https://ticket.mn/event/2147

Товч агуулга:  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шотландын алдарт зохиолч Ж.Барригын "Питер Пен Венди хоёр" зохиолоос сэдэвлэн Питер Пен хүүхэд, гэр бүлийн жүжиг тоглогдоход бэлэн боллоо. Энэхүү жүжиг нь циркийн гайхамшигт үзүүлбэр, ид шидийн арлаар аялах эцэс төгсгөлгүй адал явдлаар дүүрэн байх болно.

5. “Шидтэний туслах Чами”  хүүхдийн жүжиг 

Хаана:  CROCUS Event Hall

Хэзээ: Зургаадугаар сарын 1

Цахим холбоос: https://ticket.mn/event/2149

Товч агуулга: Чами бол энгийн л нэг Шидтэний туслах. Тэрний дотор хамгийн агуу шидтэн болох хүсэл мөрөөдөл юу юунаас ч илүү байдаг. Гэвч яг үнэндээ тэр бол хамгийн муу шидтэн. Хийсэн шид болгон нь бүтэлгүйтдэгээс болж Чами үргэлж гадуурхагдана. Харин муу санаат шулам өөрийг нь суллавал Чамиг хамгийн агуу шидтэн болгож өгнө гэсэнд Чами хууртаж хорон санаат шулмыг суллаж орхино. Үүнээс болж Шидтэний ертөнц сөнөх аюулд орно. Ганцхан хамгийн агуу шидтэн л Шуламсыг дийлж чадна. Ингээд Чами өөрийн алдаагаа засаж шуламсыг дарахаар мөн хамгийн агуу шидтэн болохоор аян замдаа гарна.

 

6. "Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Хэзээ: Зургаадугаар сарын 1

Цахим холбоос: Улсын Драмын Эрдмийн Театр

Товч агуулга:  “Миний аав супер баатар" жүжгийн товч үйл явдал нь шавжны ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү, тэр хотын хамгаалагч агуу хүчит супер баатрын адил ер бусын хүчтэй супер баатар болох хүсэл мөрөөдөлтэй ажээ. Нэг өдөр түүнийг хорон санаат аалз аюулд оруулснаар адал явдал эхэлнэ. Гол дүрийн хүү шоргоолжидД.Асардарь, аав шоргоолжид И.Дашнамжил, Өмхий хар-1 Б.Золжаргал нар дүр бүтээжээ. 

7. Ф.Херольд "Дэггүй Лиз" балет 

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Хэзээ:  Зургаадугаар сарын 1

Цахим холбоос: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Товч агуулга: Тариачин хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лизгэнэ. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симонахатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

Эх сурвалж: www.zms.mn