Т.САЙХАН

АН-аас зарим төрийн бус байгууллагуудтай хамтран сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн хийсэн 70 мянган бүртгэлтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт шаардлага хүргүүллээ. Энэ талаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа "2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байгаагаас 196 мянга нь зөвхөн 2020 оны нэгдүгээр сард хийгдсэн байгаа юм. Энэ бол маш том дүн. Ганцхан сарын дотор энэ хэмжээний хүн шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь сэжигтэй санагдаж байгаа юм. Мөн 2024 он гарсаар дөрвөн сарын хугацаанд 70 мянган хүн шилжилт хийсэн байна. Энэ нь сэжиг бүхий тоо гэж үзэж байгаа учраас үүнийг шалгах хэрэгтэй. Өмнөх сонгуулиудаар үргэлж ийм луйвар гардаг байсан. Тиймээс Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газарт хандаж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn