Т.САЙХАН

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурлаар Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ. Тэрээр гурван өдөр хуралдсан хурлаар олонхийн санал авч, тавдугаар сарын 2-нд энэ албанд томилогдсон байна. Д.Нямсамбуу нь  Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцаж, бурхан шашны "Жавзандамба хутагт" төвийн багшаар ажилладаг.

Гандантэгчинлэн хийдийн шинэ Тэргүүн их хамба Д.Жавзандорж "Их Монгол оронд бурхны шашны соёл хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Бурхан багш бээр миний шашин умардаас умардад дэлгэрнэ хэмээн бошиглон зарлигдсаны дагуу бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартсан Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирна" гэдгийг онцолж байсан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn