Н.Жаргалмаа

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Хүүхэд-Сэтгүүлч" клуб "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюумаа, ОУ-ын Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Л.Батбадрах нар илтгэгчээр оролцож хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, боломжуудыг танилцуулсан юм. Мөн хүүхдийг зодож шийтгэхээс өөрөөр эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар авч хэрэгжүүлж болох хүүхэд хүмүүмжлийн эерэг аргуудын талаар хэлэлцүүлэгт оролцсон нийгмийн ажилтан, иргэний нийгмийн төлөөллүүд өөрсдийн туршлага мэдлэгээ хуваалцлаа. 

Эх сурвалж: www..zms.mn