Т.САЙХАН
Япон Улсын Засгийн газраас 2024 оны хаврын одон гардуулах Гадаадын иргэдийн нэрсийг өнөөдөр /04.29/ зарлалаа. Монгол Улсаас Дампилын Лхагвад “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон хүртээхээр болсныг мэдээлэв.
Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Дампилын Лхагва нь 1989 онд Монгол Японы найрамдлын нийгэмлэгт элссэнээс хойш 34 жилийн турш тус нийгэмлэгийн гишүүн бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж иржээ.
Түүний голлон санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа нь нийгмийн өргөн хүрээг хамарч, Монголын ард иргэдэд Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхэц болохын зэрэгцээ хоёр орны иргэдийн идэвхтэй харилцан солилцоог хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn