Ц.БАЯР

“Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон Жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн Жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” Техник тусалцааны төслийн нээлт өнөөдөр боллоо. /2024.04.26/  Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй уг төсөл 2024-2026 он хүртэл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь техникийн туслалцааны төсөл жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний, салбарын, орон нутгийн бодлого төлөвлөлтийн хэрэгжилтэд жендэрийн тэгш байдлын асуудлыг үр дүнтэй тусгах, үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын амьжиргааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Түүнчлэн уг төсөл нь Жендэрийн Үндэсний хороо АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй гурав дахь техникийн туслалцааны төсөл бөгөөд өмнөх 2 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд үндэслэн Монгол Улсын жендэрийн хөгжлийн ахиц, дэвшлийг илүү бататган, хөгжүүлэхэд чиглэгдэж буйгаараа илүү ач холбогдолтой төсөл юм.

Нээлтийн арга хэмжээнд, Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн Хөгжлийн Банк болон Жендэрийн Үндэсний хорооны гишүүд, Жендэрийн үндэсний шинжээчид, яамд болон нийслэл, дүүрэг, орон нутгийн засаг дарга, ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, олон улс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Холбоотой мэдээллийг https://www.ncge.gov.mn/1544  дарж үзээрэй.