Т.САЙХАН

2024 оны нэгдүгээр сарын байдлаар хүнийг алах 48 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байгаа талаар өнөөдөр /04.16/ мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг илрүүлэгтэй холбоотой өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны есдүгээр сарын 11-рий өдөр иргэн Ц хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэлийн хэргийг Архангай аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй С.Г гэг үйлдсэн Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд хүнийг дээрэмдэхдээ амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр иргэн О-г дээрэмдэх явцдаа амь насыг хохироосон хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан Б гэгч үйлдсэнийг тогтоон Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрээс баривчилсан гэлээ.

 Мөн Эрүүгийг цагдаагийн албанаас нэр бүхий дөрвөн этгээдийг мөнгө угаах замаар хууль бус хэрэг үйлдсэн шалтгаанаар өчигдөр /04.16/ 48 цаг саатуулсан. Яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт өгсөн. Өнөөдөр үргэлжлүүлэн саатуулах эсэх шийдвэр гарна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэдэг дээр мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж байна. Нийт хэдэн төгрөг хурааж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn