Б.Жавхлан

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “Хар жагсаалт”-аас гаргахаар болжээ.

Монголбанкнаас гаргасан дээрх шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байгаа аж.

Эх сурвалж: www.zms.mn