Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам нь ЭЕШ байдаг. Энэ жилийн хувьд 40 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн тооцоолол гарсан. Шалгалтын дараа өрнөх хамгийн том ажил нь сургууль сонголт. Хэрэв та ямар сургуульд орохоо хараахан шийдэж амжаагүй бол Монголын топ сургуулиудын тухай цогц мэдээллийг хүргэе.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
Монголын уул уурхай, инженерчлэлийн чиглэлийн хамгийн том сургууль нь ШУТИС билээ. Тус сургууль нь 11 салбар сургуулиас бүрддэг ажээ. Тодруулбал, Барилга, архитектурын сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Механик, тээврийн сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний сургууль, Гадаад хэлний сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль юм. Харин элсэх мэргэжлийг таван үндсэн бүлэгт хуваажээ. Энэ нь Инженер технологи, Бизнесийн удирдлага, менежмент, Архитектур, дизайны, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Гадаад хэлний орчуулгын мэргэжлүүд аж. Хэрэв та ШУТИС-д элсэхийг хүсвэл Элсэлтийн веб хуудсанд нэвтэрч хувийн мэдээллийг оруулж, элсэх хүсэлтэй хөтөлбөр мэргэжлийн бүлгийг сонгож, цахимаар төлбөр төлж баталгаажуулах ёстой юм байна. Харин сургуулийн зүгээс хөтөлбөр баталгаажуулалт хийхдээ үндэсний босго онооны болзлыг харж, мэргэжлийн бүлэгт тохирох хичээлүүдээр ЭЕШ өгсөн эсэх дээр тулгуурлан элсэгч онооны жагсаалтын дагуу мэргэжил сонгон, баталгаажуулах үйл явцыг хийх ажээ.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТГҮЙ ЭЛСЭХ НӨХЦӨЛ
· Дээд боловсролтой иргэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэж хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” –аар зохицуулагдана.
· Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр элсэх, тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан 30-аас дээш насны иргэн элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсэн суралцах боломжтой.
· Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсэн суралцах боломжтой.
ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Авьяаслаг элсэгчдэд тухайн элссэн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах асуудлыг Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ.
ҮҮНД:
· Олон улсын олимпиадын 1-3-р байр эзэлсэн бол төлбөрийг 100 хувь хөнгөлнө.
· Тус оны техник-технологийн улсын олимпиадын 1-р байр эзэлсэн бол төлбөрийг 100 хувь хөнгөлнө.
· Тус оны оны техник-технологийн улсын олимпиадын 2,3-р байр эзэлсэн бол төлбөрийг 75 хувь хөнгөлнө.
· Тус оны техник-технологийн улсын олимпиадын 4,5-р байр эзэлсэн бол төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
· Мэргэжлийн улсын олимпиадын 1-5 дугаар байр эзэлсэн элсэгч төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
· ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч ЭЕШ-нд хичээл тус бүр 650 ба түүнээс дээш оноо авсан бол төлбөрөөс 50-100 хувь хөнгөлнө.
· ЭЕШ-нд суурь болон дагалдан хичээл тус бүр 700-750 оноо авсан бол төлбөрийг 50 хувь, 751-775 оноо авсан бол төлбөрийг 75 хувь 776-800 оноо авсан бол төлбөрийг 100 хувь тус тус хөнгөлнө.
ХОЛБОО БАРИХ:
ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комисс:
Харилцах утас : 11-324319, 324590-1021, 324590-1022,
Факс: 976-11-318152
e-mail: batdorjd@must.edu.mn
Веб хаяг: http://www.must.edu.mn, http://www.elselt.edu.mn,
Шуудангийн хаяг: ш/х-520, Улаанбаатар-46,
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
Утас: 70374455, 70374735
e-mail: erdenebold@stda.edu.mn
Факс: 976-37-24455
Сургуулийн байршил: Дархан сум. 15 дугаар баг (Шинэ Дархан).
“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ
Утас: 976-035-73421
e-mail: bolorerdene_d@erdenetmc.mn
Факс: 976-035-73421
Сургуулийн байршил: Баян-өндөр сум. Эрдэнэт
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох тангарагтай хүмүүс бол эмч нар билээ. Тэгвэл эмч, эмнэлгийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг үндэсний хэмжээний сургууль нь АШУҮИС юм.
Тус сургууль нь үүсгэн байгуулагдаад 82 жил болж байна. Энэ хугацаанд бакалаврын болон дипломын нийт 39 мэргэжлээр 58000 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргасан байна. Өнөөдөр бүрэлдэхүүний найм, салбар гурван сургууль, дөрвөн эрдэм шинжилгээний хүрээлэн, молекул оношилгооны төв, их сургуулийн таван эмнэлэг, хоёр сувилал, ерөнхий боловсролын лицей сургууль, хүүхдийн хоёр цэцэрлэгтэй, 1750 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагч, 16500 гаруй оюутантай болтлоо өргөжин хөгжжээ.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ
- Анагаах Ухааны Сургууль
- Био-Анагаахын Сургууль
- Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль
- Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль
- Эм Зүйн Сургууль
- Нүүр Ам Судлалын Сургууль
- Сувилахуйн Сургууль
- Эрдмийн Сургууль
БАКАЛАВРЫН ТҮВШИНД
- Хүний их эмч
- Хүүхдийн их эмч
- Уламжлалт анагаахын их эмч
- Шүдний их эмч
- Био-Анагаах судлаач
- Нийгмийн эрүүл мэнд судлаач
- Эм зүйч
- Зүү төөнө засалч
- Эрүүл мэндийн мэдээлэл зүйч
- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
- Уламжлалт засалч
- Сувилахуй
- Эх барихуй
- Хөдөлгөөн засалч
- Хөдөлмөр засалч
- Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын ажилтан
- Шим тэжээл судлаач
- Эрүүл мэндийн эдийн засагч
ДИПЛОМНЫ БОЛОВСРОЛЫН ТҮВШИНД
- Дүрс оношлогооны техникч
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, электроникч
- Нүүр амны техникч
- Нүүр амны эрүүл ахуйч
- Эм найруулагч
- Уламжлалт анагаахын сувилагч
- Сувилагч
- Лабораторийн техникч
САЛБАР СУРГУУЛЬ
- Дархан-уул аймаг дахь салбар
- Дорноговь аймаг дахь салбар
- Говь-Алтай аймаг дахь салбар
АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ
АШУҮИС-ийн хүрээлэн, лабораторийг түшиглэн судалгаагаа хийж байгаа магистрантад гурав хүртэл, докторантад тав хүртэл сая төгрөгийн (урвалж бодис, багаж хэрэгсэл, программ худалдан авах, өгүүлэл хэвлүүлэх зардал зэрэгт зориулагдсан) тэтгэлгийг 50 хүртэлх суралцагсдад сонгон шалгаруулж олгодог.
ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
Монгол улсын иргэн байх
- АШУҮИС-ийн магистр, докторын сургалтад хөтөлбөр, төлөвлөгөөний суралцаж 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх
- Судалгааны ажлын сэдэв, арга аргачлалыг хэлэлцүүлсэн байх
- Суралцагч нь сургууль, тэнхим, хөтөлбөр хооронд шилжээгүй байх
- Судалгааг АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, лаборатори, эмнэлгийг түшиглэн хийх
- Харьяалах тэнхим эсвэл профессорын баг тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн байх
АШУҮИС-ИЙН ДОКТОРЫН ДАРААХ ТЭТГЭЛЭГ
- АШУҮИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх төслүүдтэй уялдуулан Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар докторын дараах судлаачийн тоог тогтоон, сонгон шалгаруулна.
- Докторын дараах судалгаа нь 1-2 жил байна. Судалгааны үр дүнг үндэслэн 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.
- АШУҮИС-тай хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид хамрагдаж болно.
- АШУҮИС-ийн тэнхим, лаборатори, хүрээлэн, их сургуулийн эмнэлгийг түшиглэн хийнэ.
- Судалгааны ажлын танилцуулга (судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, явц зэргийг дэлгэрэнгүй тусгаж 1000 үгэнд багтааж бичнэ).
- ТСБЗГ нь докторын дараах судлаач болон удирдагчтай гурвалсан гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавина.
- Докторын дараах судлаач, удирдагч нар судалгааны явцын үр дүнг хагас жил тутам ТСБЗГ-т тайлагнана. Судалгааны төслийн тайланг АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлж хүлээлгэн өгнө. Докторын дараах судлаач нь Web of science, Scopus, Pubmed мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр эсвэл хариуцлагатай зохиогчоор нэг өгүүлэл заавал хэвлүүлнэ.
- Харьяалагдах тэнхим, удирдагчийн удирдлага дор магистрант, докторантын сургалт, судалгааны ажлыг удирдан чиглүүлнэ.
- Судлаач гэрээг зөрчсөн тохиолдолд докторын дараах судалгааны санхүүжилттэй холбоотой бүх зардлыг буцаан төлүүлнэ.
- Докторын дараах судлаачийг их сургуулиас гадуур давхар ажил эрхлэхийг хориглоно.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111
Утас: 77757575
Веб сайт: graduate.policy@mnums.edu.mn
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын нэгдүгээр гудамж 130
Шуудангийн хайрцаг 903
https://mnums-da.edu.mn
+(976)-70377734
+(976)-70377734
ГОВЬ-АЛТАЙ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ
Хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг, Эрх чөлөөний гудамж
Утас: 976-70483491
Веб сайт: websitegamnums@gmail.com
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 45 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан. Тус хамт олон бакалаврын түвшинд мэргэжлийн англи хэл, магистр болон докторын түвшинд судалгааны ажлыг англиар бичих, илтгэх чадварыг эзэмшүүлэх өндөр мэргэжлийн чадварлаг багтай сургалт судалгааны их сургууль билээ.
Босго оноо: 440, 480 оноо
ДАВУУ ТАЛ:
-Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломжтой.
-Хэрэв оюутан хүсвэл бусад гадаад хэл (Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц)-ийг сонгон судлах боломжтой.
-Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах.
-Нэг сургууль-хоёр диплом буюу хос мэргэжилтэй төгсөх боломжтой.
-Японы Акитагийн Олон Улсын Их Сургууль, Шейгагийн Их Сургууль, Ямагатагийн Их Сургууль, БНХАУ-ын SIAS-ийн их сургууль, БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуультай хамтран оюутан солилцооны 3+1, 2+2 тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
-Оюутан зургаан улирал амжилттай суралцвал магистрын хөтөлбөрөөс сонгон суралцаж, цаг хугацаа хэмнэх боломжтой
ЭЛСЭЛТ АВАХ МЭРГЭЖЛҮҮД:
1. Бизнесийн удирдлага
2. Маркетинг
3. Аялал жуулчлалын менежмент
4. Санхүү
5. Гадаад хэлний орчуулагч /Хятад, Япон, Солонгос, Англи/
6. Гадаад хэлний багш /Хятад, Япон, Солонгос, Англи/
7. Эдийн засаг
8. Програм хангамж | Програм хангамж 3+1
9. Сэтгүүл зүй
10. Сэтгэл судлал
11. Олон улсын харилцаа
12. Худалдаа
13. Нягтлан бодох бүртгэл
ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН 2+2 ХӨТӨЛБӨР
1.БНХАУ-ын их, дээд сургуультай 3 чиглэлийн 2+2, 3+2, 3+2+1 зэрэг хамтарсан хөтөлбөрт хамрагдана
2.БНХАУ-ын боловсролын газраас дэмжигдсэн Хятад хэлний сургалтад давхар хамрагдана
3. Нэгдүгээр зэргийн тэтгэлгийн болзол хангасан шилдэг оюутны төлбөр 100 хувь хөнгөлнө. /Жиансугийн Багшийн их сургууль/
ОЮУТАН СОЛИЛЦОХ ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУД
1. Honam, Хунам их сургууль
2. Gwangju women’s university
3. Dongshin university буюу Туншин их сургууль
4. Харбины Багшийн их сургууль
5. Жиансугийн багшийн их сургууль
6. Новосибирскийн их сургууль
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
1. ЭЕШ-д 680-800 оноо авсан бол 50 хувь, 500-679 оноо авсан бол 20хувь
2. Спортын зэрэгтэй бол 10 хувь
3. Нэг өрхийн хоёр хүүхэд элсэн суралцвал 10 хувь
4. Гурван улирал дараалан 3.5-4.0 голч суралцвал 20-50 хувь
5. “Шилдэг оюутан” болзол хамгаалсан бол 20-50 хувь
6. Хүмүүнлэг ахлах сургуулийн төгсөгч бол 50 хувь
7. Хүмүүнлэгийн их сургуулийн бакалаврын төгсөгч магистрантурт суралцвал 50 хувь
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53
Утас: +976 7711-1500
Веб сайт: uh@humanities.mn
Сургалтын алба: std.aff.o@humanities.mn
КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн Кино Урлагийн дээд сургууль нь 1985 онд байгуулагдсан. Монголын тайз дэлгэцийн олон чадварлаг уран бүтээлчид энэ сургуулиас “төрсөн” байдаг. Тус сургууль нь элсэгчдэдээ дараах сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөтөлбөрийг санал болгодог. Үүнд: Оюутны хөгжлийн зээл /100 хувь оюутны төлбөрийн зээлд хамрагдах боломжтой/ Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж /бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн суралцагчийн сургалтын төлбөрийн 100 хувь хөнгөлөлт. Гурван оюутан бакалаврын хөтөлбөрт суралцаж буй тохиолдолд нэг оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол төлбөрийн 100 хувь, эцэг эхийн хэн нэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан өрхийн суралцагчийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт үзүүлэг ажээ.
Босго оноо :410 оноо
ЭЛСЭЛТИЙН ХӨТӨЛБӨР /БАКАЛАВР
- Театр, киноны жүжигчин
- Кино, телевизийн найруулагч
- Зураглаач
- Сэтгүүлч
- Тайз дэлгэцийн зураач, дизайнер
- Компьютер график
- Соёл урлагийн менежмэнт/Продюссер
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР
Урлаг судлал
Менежмент /соёл, урлагийн/
КУДС нь дэргэдээ “Урлаг-Урлан” МСҮТ-ийг ажиллуулж байна. Энэхүү МСҮТ нь кино, телевиз, тайз буюуб соёл урлагийн тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой ажээ. Мөн хоёр ангийн сонголттой аж.
ҮҮНД:
Нэг жилийн сургалт:
-Хувцас дизайн
-Гоо засалч /нүүр хувиргалт/
-Дуу, дүрс бичлэгийн оператор
-Фото зурагчин
2.5 жилийн сургалт:
-Хувцас дизайн
-Гоо засалч /нүүр хувиргалт/
-Дуу, дүрс бичлэгийн оператор
-Дуу хөгжим, чимээний найруулагч
-Тайзны ажилтан
-Зураач чимэглэгч
-Гэрэлтүүлэгч
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Улаанбаатар хот, БЗД тавдугаар хороо Жуковын гудамж
Веб сайт: kuds.mn
kuds.edu.2020@gmail.com
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
ХААИС нь мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаас хойш өнөөдрийг хүрэхэд бүрэлдэхүүн 10 сургууль, харъяа тэргүүлэх гурван эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт дадлагын баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж байна. ХААИС нь байгууллагдсан цагаасаа эхлэн нийт 30.000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД
Мал эмнэлгийн сургууль
Мал аж ахуй, Биотехнологийн сургууль
Инженер технологийн сургууль
Агроэкологийн сургууль
Эдийн засаг бизнесийн сургууль
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Магистр, докторын сургууль
Агроэкологи бизнесийн сургууль
Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв
Мал амьтны эмнэлэг
Мал аж ахуй биотехнологийн сургууль
Мал аж ахуй биотехнологийн сургууль 80 гаруй багш, ажилтантай “Зооинжинер технологи”, “Мал аж ахуй”, “Хөдөө аж ахуйн биотехнологи”, “Бараа түүхий эд судлал, технологи”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологи”, “Биологи-агнуур зүйч”, Загас үржүүлгийн технологи” зэрэг 8 мэргэжлийн хөтөлбөрөө бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг өдөр, эчнээ хэлбэрээр явуулж байна.
Агрономи, Газар зохион байгуулалт, Газрын үнэлгээ, Газрын кадастр, зураглал, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт үнэлгээ, Газар тариалангийн аж ахуй, Хөрс судлал, агрохими, Архитектур, Ойн аж ахуй, Аялал жуулчлал, Экологи, Байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ, Байгаль орчны нөхөн сэргээлт, Ургамлын нөөц био үйлдвэрлэл, Усны нөөцийн менежмент зэрэг нийт 15 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.
Механик инженер, Зохион бүтээх инженер, Хөдөө аж ахуйн инженер механик, Инженер багш, Цахилгаан хангамж, Металл судлал, технологи, Хүнсний инженерчлэл, Гидромеханик, Барилгын инженер, Програм хангамж, Мэдээллийн систем, Хэрэглээний физик, Хэрэглээний математик зэрэг 13 хөтөлбөрөөр боловсон хүчин бэлтгэдэг.
Эдийн засаг бизнесийн сургууль
Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Менежмент, Маркетинг, Эдийн засаг-статистик, Бизнесийн эдийн засаг, Санхүү, Аялал жуулчлалын маркетинг, Банк гэсэн 9 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
-Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд жилд нэг удаа хичээлийн жилийн эхэнд бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн “ХААИС- ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Дүрэм, журмыг ХААИС-ийн веб сайт болох www.muls.edu.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна.
-Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ. Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, холбоотой дүрэм журмыг доорхи хаягаар орж танилцана. www.legalinfo.mn, http://www.open-government.mn
-Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд “ХААН” банк анх удаа оюутнуудад зориулсан тэтгэлэг зарладаг бөгөөд үүнд ХААИС-ийн оюутнууд хамрагддаг. Энэ хугацаанд тус банк нийт 1300 оюутанд тэтгэлэг олгож, мөрөөдөлд нь хөрөнгө оруулалт хийжээ. ба оюутнуудын материалыг Голомт банкны Төв оффист болон цахим хаягаар хүлээн авч байна.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан
Вэб сайт: https://muls.edu.mn/
Утас: 75107777, 976-11-341377
И-мэйл: info@muls.edu.mn
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
Монгол Улсын Боловсролын Их Сургууль өдгөө 73 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хоёр зууныг дамнан эх орныхоо соёл, боловсролыг хөгжүүлэгч түүчээ болсон багш хэмээх эрхэм алдартныг бэлтгэж эхэлснээс өнөө хүртэлх хугацаанд нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлагын дагуу дөрвөн удаа нэрээ өөрчлөн хөгжиж ирсэн байдаг. Ингэхдээ 1951-1957 онд Улсын Багшийн Институт, 1957-1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль. Харин 1990-2003 онд Улсын Багшийн Их сургууль. 2003 оноос Монгол Улсын Боловсролын их сургууль болсон замналтай. МУБИС нь бүрэлдэхүүн найман сургууль, 10 төв, нэг цэцэрлэг, нэг ЕБС-тай.
Бүрэлдэхүүн сургууль
1.Багшийн сургууль
2.Биеийн тамирын сургууль
3.Боловсрол судлалын сургууль
4.Дүрслэх урлагийн сургууль
5.Сургуулийн өмнөх боловсролын сургууль
6.Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
7.Математик, Байгалийн ухааны сургууль
8.Архангай аймаг дахь Багшийн сургууль
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ:
МУБИС нь 2014 оноос эхлэн сургалтын кредит системд шилжсэн. Бакалаврын түвшинд нийт 43 мэргэжлээр элсэлт авч байгаа бөгөөд үүний 30 нь багш, 13 нь багш бус мэргэжил юм. Харин магистрын түвшинд нийт 46 мэргэжлээр элсэлт авч байна. Докторын түвшинд нийт 16 мэргэжлээр элсэлт авч байна. МУБИС-ийн бакалаврын 32 хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдсэн бөгөөд олон улсад 11 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн юм.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
Бакалаврын зэргийг 3.7-оос дээш голчтой төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 20 хувийн тэтгэлэг олгодог. Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагын багш, ажилчдад сургалтын төлбөрийн 15-20-ийн тэтгэлэгтэй суралцуулдаг ажээ.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Улаанбаатар хот, СБД, VIII хороо, Бага тойруу-14, Улаанбаатар-48, Монгол Утас: 11-311547, 77775115 (1041)
Веб сайт: https://web.msue.edu.mn/
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
Тэртээ 1990 онд Засгийн газрын шийдвэрээр бие даасан соёл урлагийн дээд сургууль байгуулсан нь өдгөө Соёл урлагийн их сургууль болон өргөжижээ. СУИС нь монгол хүний авьяасыг дэмжин, уламжлалт язгуур өв соёлоо судлах, сургах замаар XXI зуунд дэлхий дахинд Монголын соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, хүн төрөлхтний бий болгосон урлагийн бүх төрөлд өрсөлдөх чадамжтай үндэсний соёл, урлагийн үнэт зүйлийг эрхэм болгосон мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх их сургууль юм. Соёл урлагийн их сургуулийн хөгжлийн 2018-2024 оны мастер төлөвлөгөөнд тус сургууль нь Азийн урлагийн их, дээд сургуулиудын шилдэг 100-д багтах зорилтыг дэвшүүлж, сүүлийн таван жилийн хугацаанд Дээд боловсролын шинэчлэл төслийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, сургалт, семинаруудад тасралтгүй нэгдэж, хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД
-Театрын урлагийн сургууль
-Радио, телевиз, медиа урлагийн сургууль
-Соёлын сургууль
-Хөгжмийн урлагийн сургууль
-Бүжгийн урлагийн сургууль
САЛБАР СУРГУУЛИУД
Бадмаараг ахлах сургууль
Соёл урлаг судлалын хүрээлэн
Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
“Эгшиглэн” эко зуслан /Дадлагын бааз/
Соёл урлаг хэвлэлийн газар,
СУИС-ийн цэцэрлэгтэй.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
СУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох журамд заасан шаардлагыг хангасан элсэгч, оюутнууд дундаас сонгон шалгаруулалтаар олгоно.
Эрэлттэй хөтөлбөрүүдэд элсэгчид ЭЕШ-д хоёоос доошгүй хичээлд 600-аас дээш оноотой бол тэтгэлэг авах боломжтой.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 26
Утас: 11-325205
Веб сайт: http://www.mnuac.edu.mn
Цахим хаяг: Соёл урлагийн их сургууль (MNaus)
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Монгол Улсын Их сургууль нь бүрэлдэхүүн найман сургууль, орон нутаг дахь харьяаллын гурван салбар сургууль, үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны төв юм. МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн зургаан их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол Улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид МУИС нь бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилт тавин ажилласаар иржээ.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД
-Ахисан түвшний сургууль
-Бизнесийн сургууль
-Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
-Хууль зүйн сургууль
-Мэдээллийн технологи, электроникийн сургууль
-Шинжлэх ухааны сургууль
-Инженер технологин сургууль
-Шинжлэх ухаан технологийн парк
САЛБАР СУРГУУЛИУД
Завхан сургууль
Ховд дахь сургууль
Дорнод аймаг дахь сургууль
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
МУИС-ийн оюутан, суралцагчийн тэтгэлгийн асуудал нь “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулагдан хэрэгжиж ирсэн. 2015 оны тавдугаар сарын 6-ны өдрийн А/126 тоот тушаалаар батлагдсан журмыг шинэчлэн боловсруулж, МУИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар батлуулан шинээр мөрдөж эхэлжээ.
-МУИС-д амжилттай суралцаж буй шилдэг суралцагчид болон улс, олон улсын олимпиадад амжилттай оролцож тус сургуульд элссэн элсэгчдэд олгох “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”,
-Эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж онцгой үр дүн гаргасан суралцагчид олгох “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”,
-Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн залуу багшид олгох тэтгэлэг
-Гадаад дотоодын байгууллага, хувь хүний “Нэрэмжит тэтгэлэг”-ийг олгох үйл ажиллагааг зохицуулсан байна.
-МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
-МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг
-Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшид олгох тэтгэлэг
-Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
-Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг
-Бусад тэтгэлэг
МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь дараах төрлүүдтэй.
Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгч,
- Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч,
- Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагч,
- Математик, Физик, Хими, Биологийн хөтөлбөр сонгосон суралцагч,
- Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож байр эзэлсэн суралцагч,
- Суралцаж буй чиглэлээрээ мэрэгжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн суралцагч
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Утас:75754400, 77307730 – 1122, 1123, 1124, 1128, 11
Веб сайт : news@num.edu.mn
ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
1994 оны тавдугаар сард “Хүннү” ХХК-ний захирал Н.Ням-Осор Хүннү ХХК-ний удирдах зөвлөлд Удирдлага технологийн дээд сургууль байгуулах санал оруулсан нь тус зөвлөлийн гишүүдийн дийлэнхийн дэмжлэгийг авч “Улс оронд нийгмийн харилцаа өөрчлөгдөж удирдлагын шинэ мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай байгааг харгалзан 1994-1995 оны хичээлийн жилд Удирдлага технологийн дээд сургууль нээж хичээлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн заалт бүхий тогтоол батлуулж чадсан юм. Ийнхүү Их Засаг олон улсын их сургуулийн үндэс тавигдаж 1994 оны есдүгээр сарын 1-ний өглөө анхны хонхыг цохиж тухайн үеийн Барилгын зургийн институтын 507, 511 дугаарын өрөөнд 44 оюутантай дөрвөн багштайгаар хичээлээ эхэлсэн түүхтэй. Түүхэн хөгжлийн явцад тус сургууль Удирдлага технологийн дээд сургууль, Монгол удирдлагын дээд сургууль, “Их Засаг” хууль зүйн дээд сургууль хэмээн нэрлэгдэж байв.
Их Засаг олон улсын их сургууль эдүгээ Улаанбаатар хотын баруун зүүн талд байрлах хоёр цогцолбор, бүрэлдэхүүний 14 сургуультай, сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бакалавр, магистр, докторын сургалт хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна.
БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД
-Хууль зүйн сургууль
-Мэдээллийн технологийн сургууль
- Чингис-Тур аялал жуулчлалын сургууль
-Чингис-Соосэ Олон улсын харилцааны сургууль
-Жэсан-Чингис хаан сургууль
-Хятад хэл-Соёлын сургууль
-Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль
-Дүрслэх урлаг дизайн технологийн сургууль
-Тайз дэлгэцийн урлагийн сургууль
-Дархан-Уул аймаг дахь салбар сургууль гэсэн бакалаврын сургалт явуулдаг 10 сургуульд 40 гаруй мэргэжлээр элсэлт аван сургалт явуулж байна.
Тус сургуулийн харьяанд “Рояал” олон улсын дээд сургууль, Их Засаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их Засаг Лицей сургууль, Их Засаг Тэмүүжин цэцэрлэг ажиллаж байна.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
-“Супер студент” реалити шоунд шалгарсан 10 оюутныг жил бүр гадаадын их дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцуулна.
-Ерөнхий шалгалтад 800 оноо авсан элсэгчдийг нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
-Ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.
Ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан элсэгчдийг нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
-Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд хоёр оюутан сурвал нийт сургалтын төлбөрийн 10 хувь, гурван оюутан сурвал нийт сургалтын төлбөрөөс 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
-Тус сургуульд элссэн ихэр хүүхдүүдийн нэгдүгээр дамжааны нийт сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлнө.
-Оюутан суралцаж байх хугацаандаа олимп, дэлхий, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд 1-3 байр эзэлбэл сургалтын төлбөрийг 100 хувь хүртэл хөнгөлнө.
-Их засаг лицей сургуулийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
-Их засаг МСҮТ-ийн төгсөгчид тус сургуульд элсэн орвол эхний хичээлийн жилийн -сургалтын төлбөрөөс 15 хувь хөнгөлнө.
-Таван улиралд А үнэлгээтэй суралцвал Чингис хааны нэрэмжит тэтгэлэг /тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувь/ олгоно.
Оюутан нь суралцаж байх хугацаандаа гэр бүл болсон тус сургуулийн оюутан хосуудын нэг жилийн нийт сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
-Баруун долоон аймгаас элсэгчдийг эхний хичээлийн жилд оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суулгана.
-Хагас өнчин /амьдралын боломжгүй/ элсэгчдийн нэгдүгээр дамжааны төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
-Урлаг спортын авьяастай элсэгчдийг сонгон шалгаруулж нэгдүгээр дамжааны сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
-Сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнуудыг ажлын байраар хангаж болно. Амжилттай сурч байгаа оюутнуудад хичээлийн бус цагаар сургуульдаа ажиллах боломж олгоно.
ХОЛБОО БАРИХ:
Хаяг:. Баянзүрх дүүрэг, дөрөвдүгээр хороо, Б.Доржийн гудамж
Веб сайт: nfo@ikhzasag.edu.mn
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ
СЭЗИС нь 1924 оны зургадугаар сард Монгол улсын сангийн яамны дэргэд гаалийн түр сургууль нэртэйгээр байгуулагдсан байна. Анх зургаан багш, нэг хичээлийн байртайгаар улс орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж байсан бол өдгөө 300 гаруй багш ажилтантай, 6000 оюутантай өнөр хамт олон болж өсөн дэвшижээ. Анх бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн СЭЗИС нь өнөөдөр 15 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ба 40000 гаруй төгсөгчидтэй болжээ. Оюутан бүрд ялгаатай сургалтын хөтөлбөр санал болгож, уян хатан хэлбэрээр суралцах боломжийг олгох бодлого баримталж байна. Ингэснээр НББ, санхүү, банк, даатгал, эдийн засагч, эрх зүйч, худалдаа, маркетинг, бизнесийн удирдлага, мэдээллийн систем, дата аналист, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, энтрепренершип, орчуулагч мэргэжлүүдээр дан болон хос хавсарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Бакалаврын хөтөлбөр
Ахисан түвшний сургалт
Богино хугацааны сургалт
Бэлтгэл хөтөлбөр
Салбар сургуулиудын хөтөлбөр
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
1. Академик тэтгэлгийн шалгуур:
2.1.1 Сурлагын амжилтаар тэргүүлэгч;
2.1.2 ЭЕШ-ын элсүүлэх мэргэжлийн оноо тус бүр 800, 750-аас дээш оноо авсан элсэгчид хамаарна.
2. Манлайлагч элсэгч тэтгэлгийн шалгуур:
2.2.1 Сурлагын амжилт;
2.2.2 Сайн дурын болон нийгэм олон нийтийн ажил удирдан зохион байгуулж, манлайлж байсан.
3.Зорилтот бүлгийн элсэгч:
2.3.1 Өрх толгойлсон эцэг, эх (асран хамгаалагчаа алдсан) эсвэл олон хүүхэдтэй (3 ба түүнээс дээш) гэр бүлийн гишүүн;
2.3.2 Тусгай хэрэгцээт элсэгч;
2.3.3 Эцэг, эх асран хамгаалагчийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй (хөдөлмөрийн чадвараа 50 хүртэл хувиар алдсан);
ХОЛБОО БАРИХ:
Хаяг: БЗД нэгдүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө
Утас: 70008085
Веб сайт: info@ufe.edu.mn
Эх сурвалж: www.zms.mn