Б.ТУУЛ

 Жавар холдож, жалга, судаг ногоорох урьхан хавар ирлээ. Хаашаа явах вэ? Хаана юу үзэх вэ гээд бодлогширч суугаа юм биш биз? Тэгвэл бид танд энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийн талаарх мэдээллийг  танд хүргэе!

Галт тэрэгтэй аялалд гараарай

Канва арттай хаврын галт тэрэгтэй аялал: Монгол орны үзэсгэлэнт байгалийг гал тэрэгнээс харангаа уран зураг зурж өөрийн дотоод мөн чанар, сэтгэлийн амар амгаланг мэдрэх аялал. Та энэ аялалд явснаар олон шинэ найзтай болж, хөгжим сонсож цагийг зугаатай өнгөрүүлэх болно. *Насны хязгаар 18

Хаана: Улаанбаатараас зөрлөг хүртэл өдөртөө ирэх аялал.

Хэзээ: 3 сарын 30

Цамхагтай уулын аялал: Амарлин аялалын клубээс зохион байгуулж буй уулын алхалт. Шарга морьтын зуслангийн арын уулын орой дээр байрлах харуулын цамхаг чиглэлд ойрын зайн алхалт хийнэ. Замын урт нэг талдаа 3.5 орчим км зайтай. Хүссэн хүн бүр очиж болно гэнэ шүү. Амралтын өдөр салхинд гарангаа, эрүүл алхалт хийгээрэй. Хаана: Шарга морьт арын уул. Хэзээ: 3 сарын 31

"1984" Постдрамын жүжиг: ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА!

Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг

хашгираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох "1984" зохиолыг "Орфей" театр нь постдрамын жүжиг болгон тайзнаа тавих гэж байна. Тус жүжгийг "Фауст", "Гэм Зэм", "Опал", "Шөнө дундын бүжиг" жүжгүүдээрээ олноо танигдсан найруулагч М.Батболд найруулах юм.

Хаана: Ulaanbaatar hotel event hall

Хэзээ: 3 сарын 26-өөс  4 сарын 5-ныг хүртэл

"Үзэсгэлэнт Клеопатра"-г зориорой

"Клеопатра" Сонгодог драмын жүжиг: Бернард Шоу "Цезарь Клеопатра хоёр", Уильям Шекспир "Антони Клеопатра хоёр" жүжгүүдийн зохиол "Монгол Театр"-ын анхны уран бүтээл "Клеопатра" түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг өдөр бүр үзэгч дүүрэн тоглож байна. Та эндээс тэнгэрлэг оршихуй, гэгээн сайхан мэдрэмжүүдийг авах болно. 

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: 3 сарын 26- 3 сарын 31 хүртэл

 

"Тод хувцастай эмэгтэй" таныг хүлээж байна

"Тод хувцастай эмэгтэй" уянгын драмын жүжиг: Найруулагч Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын бүтээл. Амьд хирнээ үхсэн мэт үл анзаарагдах хүмүүс байхад, амьдралаас явсан ч амьд мэт тод үзэгдэх хүн байх юм. Та бидний дунд үл анзаарагдан амьдрах хирнээ тод өнгөтэй хүмүүсийг бид мэдэх билүү? Баяр жаргал, бузар булай, үнэн шударга, худал хуурмаг сүлэлдсэн хүний эрээнд орчлонд ХҮН- ээрээ байсан хүмүүс л тод өнгөтэй.

Хаана: МҮЭСТО, Хэзээ: 3 сарын 26- 4 сарын 7 хүртэл

Урин хаврыг угтсан дуун цэнгүүнд зочлоорой

Буянтай эх нутаг мину: Ерөнхий найруулагч: МУХБ, МУТС, МУУГЗ найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын бүтээл.Дуулаль, бүжиг хоршсон Буянтай эх нутаг мину тоглолт тоглогдоно.

Хаана: Ulaanbaatar Palace, Хэзээ: 3 сарын 29

 

 

 

 

"Үзэсгэлэнт Хавар" тоглолт: Дуучин Б.Батцэцэглэнгийн "Үзэсгэлэнт Хавар" уран бүтээлийн тоглолт. Тоглолтонд Монгол ардын болон зохиолын дуу дуулагдах бөгөөд хөгжмийн шинэлэг найруулгууд сонорыг тань мялаах болно.

Хаана: Ulaanbaatar Palace, Хэзээ: 3 сарын 30

Циркийн тоглолтыг та гэр бүлээрээ үзээрэй

 

Циркийн урлаг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг. Хүн бүр хүүхэд багачуудаа баярлуулахаар гэр бүлээрээ тоглолтыг зорьж, баярлах гайхах зэрэгцэн хүүхдүүдийнхээ баяр хөөрийг хараад дагаад баясдаг гайхалтай урлаг. Тиймээс та гурав болон дөрөвдүгээр сард циркийн урлагаас авдаг гэрлийн гайхамшиг, амьд хөгжмийн оркестр хамтлаг зэрэг циркт байх ёстой бүх сонирхолтой үзүүлбэрүүдийг багтаасан шилдэг үзүүлбэрийн нэгдэл, гайхамшигтай тоглолтыг гэр бүлээрээ үзэж сонирхох боломжтой. 

Дэлхийн Цирк Монголд: Тив Дэлхийд алдартай олон улсын циркийн жүжигчид ур чадварын гайхамшигийг үзүүлэхээр Монгол улсад 10 дахь жилдээ айлчлан ирж байна. Араатны хаан арслан, алаг эрээн бар, авьяаслаг өхөөрдөм нохойнууд, адал явдалт алиалагчид , амь өрссөн үзүүлбэрүүд, алга ташилт дүүрэн гайхалтай тоглолт үзэгчид, хүүхэд багачуудыг хүлээж байна.

Хаана: AIC Steppe arena, Хэзээ: 3 сарын 30- 4 сарын 14 хүртэл

BRAVO CIRCUS 4: Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол циркийн урлагийн сор болсон жүжигчид, хагас жарны дараа Эх орондоо, BRAVO CIRCUS #4-ийн алтан манежин дээр цуглах гэж байна.

Хаана: Монгол бөхийн өргөө,

Хэзээ: 3 сарын 29-нөөс эхлэн 4 сарын 6-ныг хүртэл тоглох юм байна. 

Эх сурвалж: www.zms.mn