Б.ТУУЛ
ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-ны хооронд үргэлжилж байна. Монгол Улсад ажиллаж, амьдардаг болон түр оршин суудаг ОХУ-ын 2000 орчим иргэн байдаг учраас сонгуулийн санал хураалтыг биечлэн авах хоёр төв ажиллаж байна.
Сонгуулийн санал хураалт өнөөдөр албан ёсоор эхэлж, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт байрлаж байгаа сонгуулийн төвд иргэдийнхээ саналыг өглөөний 08:00 цагаас авч эхлээд байна. Сонгуулийн санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуульд оролцогчдын идэвх оролцоо харьцангуй сайн байгааг гэдгийг албаныхан хэлж байлаа.
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж байгаа Владимир Путин нар өрсөлдөж байна. Сонгуулийн үйл явцаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn