Б.ТУУЛ

Луу жилийн эхэнд уншигчдын мэлмийг мялааж буй “Гүртэн Чойжонч” хэмээх ном  Үндэсний төв номын санд  албан ёсоор нээлтээ хийж, номын хуудсаа сөхөв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч зохиолч соёл судлаач, доктор Урианхайн овогт Бадам-Очирын Галааридаар овоглосон энэ номын нэр хэн хүний сонирхлыг татах нь дамжиггүй.

Толь бичиг сөхвөл, гүртэнтэй холбоотой үгсийн тайлбар хайвал "Гүртэм” гэдэг нь шарын шашны чойжин бурханы сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цолыг гүртэмбэ гэдэг аж. Гүртэн гэхээр  гүртэм буулгадаг хүн буюу өнөө цагт бидний ойлгосноор “Тэнгэрийн хэл”-ээр ярьдаг хутагт хувилгаад, онгод сахиус буулгадаг бөө мөргөл, шарын шашны хүмүүсийн тухай энэ номд өгүүлжээ. Уг номын хуримаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

 

 Эх сурвалж: www.zms.mn