Б.ТУУЛ
Монголын Скаутын холбооны дэргэдэх “Бид чадна” бүлгийн аутизмтай хүүхдүүд гар зургийн үзэсгэлэн үүдээ нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн Дэлхийн скаутын хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Роберт Пауэллын төрсөн өдрийг тохиолдуулан 2024 оны хоёрдугаар сарын 22-нд “М Арт” галерейд нээлтээ хийсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрх тэгш нийгэмшүүлэн хөгжил оролцоог дэмждэг “Бид чадна” бүлгийн скаут хүүхдүүдийн зургийн үзэсгэлэнд бяцхан уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл, зорилго бүхэн шингэжээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: www.zms.mn