Б.ТУУЛ

“Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвд боллоо.  Хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзаноноров, Ажлын хэсгийн ахлагч өмгөөлөгч доктор З.Сүхбаатар болон хуульч өмгөөлөгчид оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын тухай үндсэн ойлголт, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа түүний эрх зүйн зохицуулалт болон өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй зарим асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар өргөн хүрээтэй хэлэлцсэн юм.

Тухайлбал, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа буюу өмгөөлөгчийн эрхийг хамгаалах нь зөвхөн бие даасан хуультай болсноор хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй ойлголт бөгөөд өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд болон бусад эрх нь зөрчигдөхгүй байх баталгааг бий болгох нь нэн чухал асуудал хэмээн үзэж байгааг зарим өмгөөлөгчид илтгэлтээ дурьдаж байв.

 

 Эх сурвалж: www.zms.mn