Р.ОЮУН

“Баялагтаа эзэн Монгол” хөдөлгөөний төлөөлөл зуданд нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд зуданд нэрвэгдсэн малчдад ногдол ашгийг дөрөвдүгээр сард биш яг одоо олгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэхээр бэлдэж ирсэн гэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад ногдол ашиг өгөхгүй байгаа асуудал үүссэн. Энэ оны дөрөвдүгээр сард хүнд хэцүү амьдралтай, амьжиргааны түвшин доогуур, нэг гэр бүлд 2-3 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад нэгэнд нь ч ногдол ашиг өгөөгүй гэсэн гомдолтой иргэн олон байна. Өнөөдөр Монголд ганц бие 40 мянган ахмад байна. Энэ хүмүүс ногдол ашгаа авч чадаагүй. Цагаан сараа зутруу хийлээ гэсэн гомдол манайд их ирж байна. Харамсалтай нь энэ иргэд төр, засаг руу, төр барьж байгаа эрх баригчид, ямар ч УИХ-ын гишүүнд хэлсэн чихнийхээ хажуугаар өнгөрөөж энэ хүмүүсийн амьжиргааг нь дэмжье гэсэн бодол, сэтгэл алга. Бид өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 8 хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн байранд ээлжээр сууж ногдол ашгаа аваагүй иргэдийн хүсэлтийг 10:00-17:00 цаг хүртэл хүлээж авна хэмээн мэдэгдлээ. 

Эх сурвалж www.zms.mn