Т.САЙХАН

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 7-нд Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ.

Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Б.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас нэг тэрбум 543 сая төгрөг, 547 мянган ам.долларыг гаргуулж, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгожээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 223 оны есдүгээр сарын 29-нд хэлэлцэхдээ шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn