Б.АЛТАНГЭРЭЛ

Эрх зүйч Э.Эрдэнэжамъян, Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах нар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар ҮХЦ-д гомдол” гаргаж буй талаар мэдээлэл хийлээ. 
Эрх зүйч Э.Эрдэнэжамъян “Татварын алба авч чадахгүй авлагатай, татвар төлөгчид төлж чадахгүй өртэй болчихлоо. Зөвхөн Ашиглах тусгай зөвшөөрөлтэй этгээд “Төрийн нийийн өмч ”-ийн худалдаж авахгүйгээр олборлон эрхтэй. Шууд экспортлож эсвэл дотооддоо худалдаж, баяжуулж, боловсруулж болно. Хуульд заасны дагуу заавал АМНАТ төлнө. АМНАТ төлөгдснөөр хүдэр, нүүрс нь тухайн компнанийн өмч. Энэ компнанийн өмчийг өөрийн ордгүй үйлдвэрүүд худалдаж аваад баяжуулаад, боловсруулж, угаан экспортлоход 2019 оноос дахин АМНАТ төлүүдэг болгосон. Ашигт малтмалын тухай хууль 1994-2019 оны гуравдугаар сард “Ашигласан хуулийн этгээд” АМНАТ төлөгч болгосон нь ҮХЦ дээр унасан байсныг хасалт хийж АМНАТ-ийг давхардалгүй болносон гээд УИХ-ын гишүүдэд буруу ойлголт өгч хуулиа хүчээр батлуулсан. Энэхүү буруу бодлогын үр дүнд төмрийн болон жоншны хүдэр баяжуулдаг, нүүрс угаадаг 30 орчим баяжуулах үйлдвэрүүд бүгд өрөнд орж хаалгаа барин 1500 гаруй хүн ажилгүй болсон. Алдагдсан боломж их гарч байна” гэв. Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Төмрийн баяжмал, хорголжин, ширэм үйлдвэрлэх төслүүд, нүүрс угаах болон хагас коксын үйлдвэр, Жоншны баяжмал, кальцийн фтор үйлдвэрлэх төслүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Ажиллах тусам өрөнд ордог болсон. Олоогүй орлогодоо, зараагүй металлдаа давхар АМНАТ төлдөг болсон. Тиймээс баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн тоо цөөрсөөр байна. Ашигт малтмалаа баяжуулах боловсруулж нэмүү өртөг шингээж экспортлосноор нэмэлт валютын орлогыг нэмэгдүүлэх,ажлын байр олгоор бий болгон ядуурлыг бууруулах, УБ хотын төвлөрөлийг бууруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдүүлэх, ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай. ГХО-ыг татах хамгийн боломжтой салбар юм” гэв.

Эх сурвалж: www.zms.mn