Б.НАНДИН

 

Хөгжмийн салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг “Грэмми” наадам өнгөрсөн даваа гарагт Лос Анжелос хотноо боллоо. “Энэ жилийн Грэмми охидын тулаан байх болно” хэмээн хөгжим шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан гол өрсөлдөөн эмэгтэй уран бүтээлчдийн дунд өрнөж Taylor Swift, Miley Cyrus, Oliva Rodrigo, Billie Eilish, Victoria Monet нарын эмэгтэй голдуу уран бүтээлчид ялагчийн цомыг гардлаа.

Тухайлбал, Billie Eilish-ийн дуулсан “Barbie” киноны “What Was I Made For?”  оны шилдэг дуугаар шалгарсан бол дуучин Taylor Swift шилдэг поп цомгийн эзэн боллоо. Дэлхий даяар алдар нь түгэж, дуу болгоноороо дээд амжилтуудыг эвдэх болсон дуучин Taylor Swift энэ номинацийн шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч болж нэрээ сийлэв. “Грэмми”-ийн тайзан дээр сэтгэл хөдлөл дүүрэн сэтгэгдлээ илэрхийлэхдээ Taylor шинэ цомгоо удахгүй гаргахаа зарлаж, гэнэтийн бэлгээ задлав.

Оны шилдэг хөгжмийн уран бүтээлчдийг шалгаруулдаг наадамд охидтой зэрэгцэн гялалзсан уран бүтээлч бол дуучин Jon Batiste байлаа. Өмнө нь дөрвөн удаа “Грэмми” -ийн цомын эзэн болсон тэрбээр энэ жил “Worship” дуугаараа тав дахь удаагаа атгасан нь энэ. Цоглог хэмнэлтэй, латин америк хэв маягийн энэхүү дуу түүний долоо дахь цомогт багтсан бөгөөд “Бид бүгдээрээ нэг л газраас ирсэн, түүн рүүгээ л буцах болно” гэсэн нэлээд гүнзгий философийн утгыг агуулдаг ажээ.

66 дахь удаагийн “Грэмми”-гийн шилдэгүүдийг танилцуулъя.

 

Оны онцлох дуу:

Miley Cyrus - Flowers

 

Оны шилдэг цомог:

Taylor Swift - 

 

Оны шилдэг дуу:

What Was I Made For? - Billie Eilish

 

Оны шинэ шилдэг артист:

Victoria Monét

 

Шилдэг хөгжмийн видео:

The Beatles - I’m Only Sleeping

 

Шилдэг поп хамтрал дуу :

“Ghost In The Machine” SZA & Phoebe Bridgers

 

Шилдэг реп цомог:

MICHAEL - Killer Mike

 

Шилдэг электроник цомог:

Actual Life 3 - Fred again

 

Шилдэг R&B дуу:

SZA – Snooze

 

Шилдэг поп цомог:

Taylor Swift – Midnights

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)