Н.Жаргалмаа
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар намын дарга Лу.Гантөмөрийг огцруулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээллээ.
Тодруулбал, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Алтанхуяг "Өнгөрсөн оны арав дугаар сараас эхлэн намын дарга Лу.Гантөмөрийн албан тушаалаасаа буух шаардлалгыг хүргүүлсээр ирсэн. Энэ хүн бол намын гишүүдтэйгээ уулзаж ярилцахаас татгалзаж, Ардын намын даргыг дуудах үед л төрийн ордонд ирдэг болсон. Мөн сөрөг хүчний байр суурьнаас намын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй цаагуураа бусад нам эвслүүдтэй үгсэн нийлэх байдал ажиглагдаад байна. Дээрх хэргүүдээс гадна Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгай зэрэг томоохон хулгай луйварын асуудалд нэр холбогдож яваа нэгэн. Тиймээс Лу.Гантөмөрийг намын даргын суудлаас буулгах шаардлагатай. Үүнд сум, аймаг, нийслэлийн Ардчилсан намын залуучууд нэгдэж намын даргын суудлаа чөлөөлөхөд уриалж байна" гэв. Мөн сүүлийн саруудад Ардчилсан намын ретинг эрс унах болсон нь намын даргын намруугаа хандсан бус өөрийн эрх ашгийг тулд хийсэн үйл ажиллагаатай холбоотой хэмээн гишүүд мэдээллээ.
Эх сурвалж: www.zms.mn