П.АМГАЛАН

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах,  хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Тодруулбал,  “С” нь Сонгинохайрхан дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх, “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх, “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх, “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх  хэргийг  прокурорт хүргүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn