Хүйтний давлагаанаас улбаалж, их хэмжээний цас орж, зудад нэрвэгдэх тусам зорилтот бүлгийн иргэдийн амьдрал хүндэрсээр байгаа билээ. Ийм цаг үед НҮБ-ын Олон нийттэй харилцах албаны хамтын ажиллагааны байгууллага болох Зан Гил Жа тэргүүнтэй Олон улсын WeLoveU сан нь зорилтот бүлгийн иргэдэд тусламжийн гараа сунгажээ.

2024.01.31-ний өдөр WeLoveU сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 30 орчим сая төгрөг зарцуулсан долоон гэрийг (шал, дулаалга, зуух, яндангийн хмт) гардуулан өглөө. Баянзүрх дүүргийн Жанжин соёлын ордонд болсон гэр гардуулах хандивын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албаны хүмүүс, WeLoveU-н төлөөлөгчид болон хандивын гэр хүлээн авах долоон иргэн хороодынхоо Засаг дарга нар, гэр бүлийнхний хамт, мөн бусад албаны хүмүүс оролцов. Хүрээлэн буй орчноо сайжруулан, тав тухтай орчныг бүрдүүлж, өвлийг өнтэй даваасай гэсэн "Эхийн хайраар" иргэдэд тусалсан энэхүү дэмжлэг нь өндөр настай болон бага орлоготой өрх зэрэг зорилтот бүлгийн иргэдэд тайтгарал, итгэл найдвар бэлэглэж байна. 

WeLoveU-н албаны хүн хэлэхдээ, "Уур амьсгалын хямрал зэрэг байгаль орчны асуудал хүн бүрийн амьдралд заналхийлж байгаа ч нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийнхэнд тулгардаг бэрхшээлүүд үүнээс ч их байна. Манай гишүүд аз жаргалтай амьдралыг бий болгох итгэл найдвараар нэг дор цугласан учир шалтгаан бол үр хүүхдээ алагчилж үздэггүй Эхийн сэтгэлээр тус үйл ажиллагааг өрнүүлэхэд оршиж байгаа тул шинэ ондоо хүн бүр эрч хүчтэй байж, итгэл найдвар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлэх байх гэж найдаж байна" гэсэн юм.

“Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлж байгаа Зан Гил Жа тэргүүнтэй танай байгууллагын хамт олонд маш их баярлаж байна. Учир нь та бүхний халуун сэтгэл шингэсэн энэ тусламж төрийн байгууллагын хяналтад байдаг манай дүүргийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжиж, нийгэмшүүлэх үйлсэд маш том хувь нэмэр болж байгаа юм” хэмээн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ч. Үүрцайх ярилаа.

Энэ удаагийн хандивын долоон гэрийг Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэдэд олгосон байна. Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Д. Энхцэцэг “Ийм сайхан орох оронтой болгож, үр хүүхдүүдийг маань сайхан амьдрахад нь тусалж байгаа Зан Гил Жа тэргүүнд үнэхээр баярлаж байна. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэж байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийллээ.

WeloveU сангийнхан энэхүү гэрүүдийг эмзэг бүлгийн иргэдэд зөвхөн гардуулаад зогсохгүй тэдний хашаанд тээвэрлэн хүргэж, барьж өгсөн байна.

 

“Монголын эмзэг бүлгийн айл өрхөд гэр хандивлаж байгаа Зан Гил Жа тэргүүндээ чин сэтгэлээсээ баярлаж байна. Гэртэй болсон бүх хүн ирэх өвөл илүү халуун дулаан өвөлжөөсэй гэж хүсэж байна. Мөн ирэх цагаан сарыг халуун ам бүлээрээ өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна” хэмээн WeloveU сангийн Монгол дахь төлөөлөгч Ким Юүль Сан хэллээ.

WeLoveU сан нь Монгол улсад 15 дахь жилдээ халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цусны донорын хөдөлгөөн, боловсролыг дэмжих аян, COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа, байгаль орчин хамгаалах зэрэг олон салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас авхуулаад Цус сэлбэлт судлалын үндэсний төв, хамтран ажилласан ерөнхий боловсролын сургуулиудаас нь өргөмжлөл, талархал зэргээр шагнажээ. 

Өнгөрсөн хугацаанд “WeLoveU”-гаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад цусны донорын хөдөлгөөн өрнүүлж, бүс нутаг бүрийн цусан хангамжийн хомсдолыг арилгахад тусалжээ. COVID-19 цар тахлын үед Эрүүл мэндийн яаманд хорио цээрийн дэглэмийн 200 хувцас, 5000 амны хаалт хандивлаж, гамшгийг даван туулахад хувь нэмрээ оруулсан байна. Мөн Улаанбаатар хотын хоёр улсын сургуулийн сургалтын орчинг сайжруулахад тусалж, номын санд нь засвар хийж, зурагт, принтер, аудио төхөөрөмж, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангажээ.

WeLoveU-н нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь байгаль орчны салбарт ч бас онцгой нөлөө үзүүлдэг байна. Байгаль орчноо цэвэрлэх “Цэвэр дэлхий хөдөлгөөн” нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгаль орчин хамгаалахад хувь нэмэр оруулж, нийгэмд үлгэр жишээ болж байна. Дэмжигч сайн дурынхан нь Улаанбаатар хотын Туул гол, Эрдэнэтийн Сархиа уул, Наадмын цэнгэлдэх хүрээлэн, Дархан хотын төв зэрэг газруудад байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын дэргэдэх ойн үржүүлгийн газарт 500 мод тарьсан бол өнгөрсөн оны 7-р сард Богдхан уулын орчмыг цэвэрлэжээ.

WeLoveU нь найман тэрбум хүнийг "Эхийн хайр" дээр суурилсан "дэлхийн гэр бүл" гэж үздэг бөгөөд 2001 онд Солонгост анх салбараа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гамшигт нэрвэгдэгсэд, улс орноос дүрвэгсэд зэрэг нийгмийн халамжийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж, байгаль орчинг хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх, ус, ариун цэврийн байгууламж барьж байгуулах, ядуурал ба өлсгөлөнг бууруулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд дэлхийн 65 улсад байрлах 155,000 гаруй гишүүн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн СOVID-19 хорио цээрийн дэглэм тогтоосон 29 улсад туслахын зэрэгцээ АНУ, Гондураст болсон хар салхи, Мозамбикийн хар салхи, Эквадор, Лаос дахь үер, Непалын газар хөдлөлт зэрэг гамшгийн голомтод авран туслах ажилд тэргүүлэн оролцсон ажээ. Филиппиний Эрүүл мэндийн яамны харьяа явуулын эмнэлэгт 24 эмнэлгийн ор, Перугийн Амазон ширэнгэн ойн алслагдсан тосгонд 17 тэргэнцэр хандивлаж эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлжээ.

Өнгөрсөн жил Солонгост “New Life Love Family Walking Competition” болон “New Life Love Concert” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, Марокко, Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд, Ливи, Номхон далайн арлын орнуудад дэлхийн дулаарлын улмаас усанд автах эрсдэлтэй Тонга, Тувалу, Зүүн Тимор, Вануату, Самоа улсуудад, Солонгосын ойн түймэрт нэрвэгдэгсдэд тусалж олон улсад нийгмийн халамжийн үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлсээр байгаа юм байна. 

Энэхүү тасралтгүй үргэлжлэх сайн дурын ажлуудыг нь үнэлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (8 удаа), Лайф тайм шагнал, БНСУ-ын төрийн дээд одон, Камбожийн Вангийн шагнал, Эквадорын Үндэсний Ассамблейн одон зэрэг олон орны нэр хүндтэй шагналуудыг хүртээсэн байна.