Б.ТУУЛ
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааг амжилттай зохион байгуулж, үр дүнгийн тайланг нь танилцууллаа. Тус судалгаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийсэн ерөнхий боловсролын сургуульд суралцагч 13-17 насны хүүхдийг үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний түүвэртэй анхны судалгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан байна.
Эх сурвалж: www.zms.mn