П.АМГАЛАН

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-нд Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог уг шагналыг хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг  баталлаа. Энэ жил  Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn