Т.САЙХАН

Сар шинийн босгон дээр “Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 1980-аад оныхныг урилаа. Тодруулбал, цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөлөл болсон 33 зочныг урьж ярилцав. Ингэхдээ “Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлогод тогтсон журмын дагуу Монгол Улсын нийслэлийн бүх дүүрэг болон бүх аймгийн төлөөллийг жендерийн хувьд тэгш оролцоотой байх зарчмыг баримтлав. Цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөллийг урьж ярилцсанаа хоёрдугаар сарын 5-ны дугаартаа нийтлэн уншигчдадаа хүргэх болно. “Зууны мэдээ” 2024 оны анхны дугаарт "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа Монгол Улсын 33 Мөнх-Эрдэнийг онцлон тэдний байр хүргэж байсан бөгөөд “2024 оны тухай 33 Мөнх-Эрдэнийн үг” нь сонин доторх сонин болон цахим хувилбараар zms.mn, polit.mn сайтад байршсан байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn