П.АМГАЛАН

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг  өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэнэ.Эргэн  сануулахад С.Батдөлийн гэрээс олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Түүний  гомдлыг хэлэлцэх эсэх хурал 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон.  Шүүхийн гийдвэрийг үндэслэн тэрбээр, өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан юм. Ийнхүү түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn то