Б.ТУУЛ
Христийн шашинтны хамгийн эртний баяруудын нэг Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу өвлийн дунд сард тохиодог энэ уламжлалт баярын өдөр оросууд мөстэй усанд шумбах зан үйлийг хийдэг билээ. Тус улсад жил ирэх тусам өргөжиж буй энэхүү Их Эзний баярын өдөр ОХУ-д хэдэн зуун мянган хүмүүс бодол санаа, бие махбодь, сэтгэл санаагаа ариусгах итгэл үнэмшлийн дор бурханд залбирч энэхүү ёслолыг үйлддэг ажээ. Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрийг хүндэтгэн Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн аташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, Хэвлэл олон нийттэй харилцах пресс атташе Татьяна Михайловна Сятчихина болон холбогдох албаны хүмүүс Монголд ажиллаж амьдардаг нутаг нэгтнүүд, христэд итгэгчдийн хамт энэхүү баярыг тэмдэглэж, мөстэй усанд орох уламжлалт зан үйлийг хийсэн юм.
Мөн мөстэй усанд орох буюу харзны усанд орох уг арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамтран оролцож, өвлийн мөстэй усанд орох байнгын бэлтгэлээ хийж, иргэдэд мөс цөмрөх аюул, болзошгүй эрсдлээс урьчдилан сэргийлэх, гол усанд осолдохгүй байхыг анхааруулсан юм. Онцгой байдлын аврагчдын хувьд, өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй гэнэтийн ослын бэлэн байдалд байнгын бэлтгэлтэй байдаг учир уг арга хэмжээнд аль нэг улс орны шашин соёлын баяр гэлгүй мөстэй усанд орох бэлтгэл хангаж оролцсон гэдгээ хэлж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn