П.АМГАЛАН

Маргааш автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын хэрэгжилт дуусна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас цагаан сарын баяртай холбогдуулан уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс саналыг өчигдрөөс авч эхэлсэн. уг судалгаанд өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 2595 иргэн оролцжээ. Тэдний 40 хувь буюу 1048 нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 60 хувь буюу 1547 нь дэмжихгүй гэсэн байна.  Иргэдийн саналыг энэ сарын 31-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргана.

Эх сурвалж:www.polit.mn