Т.САЙХАН

"Зууны мэдээ" сонин 2024 оны анхны дугаарын "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа Монгол Улсын 33 Мөнх-Эрдэнийг онцлон тэдний байр суурийг хүргэсэн билээ. Ингэхдээ 21 аймаг, есөн дүүрэг, хилийн чанадаас Мөнх-Эрдэнэ нэртэй төлөөллийг оролцуулж, 2024 оны зорилго, зорилтыг чөлөөт талбартаа буулгаж, олон нийтэд хүргэсэн юм. 2024 оны талаарх 33 Мөнх-Эрдэнийн үг “Зууны мэдээ” сонин доторх цахим сонин болж zms.mn, polit.mn сайтад байршлаа. 2024 оныхоо үйлс бүтээл, зорилгынхоо талаар “Зууны мэдээ”-гийн уншигчидтай хуваалцсан зочиддоо уншигчдынхаа өмнөөс талархснаа илэрхийлье. Дашрамд дурдахад, “Зууны мэдээ”-гийн “Үзэл бодлын чөлөөт талбар” булан нь сар тутам уншигчдадаа хүрч байгаа. 2024 оны хоёрдугаар сарын дугаартаа бид цагаан сар өв уламжлалтай холбоотой сэдвээр 1980-аад оныхны төлөөллийг урьж ярилцсанаа хоёрдугаар сарын 5-ны дугаартаа нийтлэх болно.

Эх сурвалж: www.polit.mn