П.АМГАЛАН

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол Дүнжингарав худалдааны төвийн автобусны буудал дээр өнгөрсөн шөнө 01:06 минутад газ тээвэрлэж явсан автомашин  суудлын автомашинтай мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар хүлээж аваад  01:07 минутад тухайн ангийн байрлалаас хөдлөөд, галын голомтод 01:15 минутад очсон. Тухайн үед 60 тонн газ тээвэрлэж байсан автомашины ёмкост хазайсан байдалтай шатлага нэлээд дэлгэрсэн, ойролцоох автомашинд шаталт түгсэн байсан учраас нэмэлтээр ангиудыг оролцуулсан. Гал унтраах ажиллагаанд Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалттай ёмкос хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж гурван албан хаагч харамсалтайгаар амиа алдсан. Тухайн үед 63 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай ангийн байрлалаасаа очоод зүүн талд нь буугаад, гал унтраах дүрмийн дагуу хүчтэй гал унтраах зориулалтын хошуугаар галын голомт руу чиглүүлээд, нөгөө гурван албан хаагч нь буугаад нөхцөл байдлаа үнэлж байх хооронд ийм асуудал гарсан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn