Р.Оюун
Монгол Улсад 2026 онд болох цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурал /СОР17/-ын бэлтгэл ажлын хүрээнд "Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт"-ыг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гэсэн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг, байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл 80 орчим албаны төлөөлөгч оролцжээ. Монгол Улсын Засгийн газраас цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцуулсан юм.
Эх сурвалж www.zms.mn