П.АМГАЛАН

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн Уанхан шатны шүүхээс Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар, давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, Ц.Хулангийн ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаж энэ сарын 24-нд  хаалттай хянан хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn