Б.АЛТАНГЭРЭЛ
Утаанаас үүдэн хүний эрүүл, амьд явах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчиж буй талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Одонгуа, судлаач, дэд профессор Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн С.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.
Анагаар ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа “Ураг эхийн хэвлийд байхдаа хүчил төрөгчийн дутагдалд орсноор уналт таталттай хүүхдүүд олдмолоор өвдөж байгаа нь сэтгэл зовоож байна. 0-5 насны хүүхдийн нас баралтын хамгийн том шалтгаан бол амьсгалын замын өвчлөл, уушгины хаталгаа болоод байна.
Улаанбаатарт байгаа жирэмсэн эмэгтэйчүүд үр зулбах эрсдэл өвлийн улиралд дөрөв дахин ихсэж байна. Энэ мэт бидний сэтгэлийг өвтгөсөн тоонууд олон байна.
Монголд нас баралтын шалтгааныг хоёр хэсэгт хувааж болно. 2016 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн чухал ажил бол агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 оны судалгаанаас үзэхэд тоосонцорын хэмжээ буурсан. Гэвч хүхэрлэг хийн хэмжээ агаарын стандартаас 47-53 дахин өссөн судалгаа байна. 2022 оны судалгаагаар Монгол иргэдийн элэгний өвчлөлийн талаар судлахад агаарын бохирдол нөлөлсөн байсан. Мөн 2023 онд МУИС-ын багш н.Амгалангийн хийсэн судалгаагаар шууд халдвар үүсгэдэг хиймийн нэгдлүүд илэрсэн. Иймд бид энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй гэдгийг онцолмоор байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn