Б.АЛТАНГЭРЭЛ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай холбоотой байж болзошгүй хууль бус үйлдлийн талаар сэтгүүлчид цуглуулсан баримтаа танилцууллаа. Сэтгүүлч Х.Ган-Ялалт  "Өнгөрсөн 8-9 сар орчмын хугацаанд нээлттэй мэдээллийн сангуудаас Х.Болорчулуунтай хамаарал бүхий бүх мэдээллийг цуглуулж, баталгаажуулсан.

Өнгөрсөн 10 гаруй хоногт Х.Болорчулуун сайд манай сайтад мэдээлэл бэлтгэгдэж байгаатай холбоотойгоор хэд хэдэн хүмүүсийг явуулсан. Бид өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий, албан тушаалаа ашигласан байх магадлалтай 94.9 тэрбум төгрөгийн асуудлын мэдээллийг холбогдох байгууллагад өгнө. Сүүлийн үед өндөр албан тушаалтантай хамааралтай мэдээлэл бэлтгэж гаргах болгонд дарж, дарамтлах хандлага гаргаж байна. Сонгуультай холбоотойгоор улайрсан улс төрчдийн хууль бус үйлдэл болж байгаа учраас яаралтай бэлтгэсэн мэдээллээ гаргахгүй бол болохгүй байгаа учраас энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Мөн энэ хүний тендер, төсөл, мөнгөний асуудлаас гадна гэмт хэрэгтэй холбогдсон материалууд хүртэл бий. Яагаад заавал Х.Болорчулуун сайдын Дорнод газар компани бүх тендерт ялах ёстой юм бэ. Саруул Өргөө констракшн, Дорнод газар компани нь Х.Болорчулуун гишүүнтэй маш том хамааралтай. ЖДҮ эрхэлдэг маш олон байгууллага тэнд зүтгэж байна, тэдэнд боломж олгох ёстой. Х.Болорчулуун гэдэг хүний эхнэр, хүүхэд, найз нөхдийн хамаарал бүхий компаниудыг гаргаж ирсэн” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)