Т.САЙХАН

Дуучин А.Хишигдалай, Гинжин нар буриад зон олны дууг зүй бусаар шинэчилэн дуулсан нь буриад ард иргэдийн уур бухимдлыг ихээхэн хүргээд байгаа.  Мөн "Алтанхан Буриад зон" дуун цэнгүүн зохион байгуулах гэж байгаа бөгөөд дуучин А.Хишигдалайг тус тоглолтод урьсан билээ.

Тэгвэл өнөөдөр /01.12/ дээрх цэнгүүнийг зохион байгуулагч Э.Цэнгэлмаа "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. Тэрбээр " Бид дуучин А.Хишигдалайг цэнгүүн дээрээ урьж авчраад өндөг, гурил цацаж, харлуулах гэсэн зүйл байхгүй" гэв.

Энэ талаар дуучин А.Хишигдалай  “Хадын оройгоор“ дууг дуулсны дараах шүүмжлэлийг би надад алдаа байна гэж хүлээж авсан. Би дуугаар биш, түүхээр оролдсон юм байна. Уран бүтээлийн судалгаа дутуу хийх нь ийм аюултай юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би дахин буриад дуу руу орохгүй. Алдаагаа ухаарч, буриад зон олноос уучлалт хүссэн. Буриад зон олны дуу бол үнэхээр гайхамшигтай. “Хадын оройгоор” дууны аялгуу нь дуулаад л баймаар. Энэ дууны хоолойн бичлэгийг би гурван цаг хийлгэсэн. Хүнээс ийм аялгуу гарлаа гэж үү гэж бодмоор. Би дуучин болоод 15 жил уран бүтээл хийхдээ энэ дуу шиг гайхамшигтэй, чихээрээ биш зүрх сэтгэлээрээ ордог дууг маш ховор сонссон" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn