Т.САЙХАН

НДЕГ-ын даргаар ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан  Л.Мөнхзулыг томилжээ.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж, уг томилгоог хийсэн юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Л.Мөнхзулд өчигдөг үүрэгт ажлыг хүлээлгэж өгсөн байна. 

2022 онд Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Эх сурвалж:www.polit.mn