Б.Нямсүрэн
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс "АЙРАГТАЙ ЯРИА" хэмээх хөтөлбөрийг эхлүүлжээ. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний бөхийг сурталчлах, нийгэмд эерэг хандлагыг бий болгох юм. Тиймээс үндэсний бөхийн цолтнуудын төлөөлөл уригдаж, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд хөтлөн явуулах аж. Эхний дугаарыг Япон судлаач Д.Төмөрбаатар хөтөлж, улсын аварга О.Хангай, улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, улсын начин Э.Сумъяабат, Э.Батмагнай, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар зочноор уригдан эерэг яриа өрнүүлжээ.
Эх сурвалж: zms.mn