Р.Оюун
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралтай хамтран "Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага" сэдэвт үндэсний сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад төрийн бодлого боловсруулагчид, шинжлэх ухаан, технологийн парк, бизнес инкубатор, хамтын оффис, технологи дамжуулах төвийн төлөөлөл, судлаачид, гарааны бизнес эрхэлгчид болон олон улсын мэргэжлийн зөвлөхүүд, шинжлэх ухааны паркийг амжилттай хөгжүүлж буй улс орны төлөөлөл оролцон мэдлэг, туршлагаа солилцон нээлттэй хэлэлцсэн байна. Энэ сургалт нь UNCTAD-ын “STI Parks for Sustainable Development” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа аж. Монгол Улсын хувьд тус төслийн гол оролцогчдын нэг юм. Сургалтын төгсгөлд оролцогчид хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновац паркийн гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, танилцуулах юм байна.
Эх сурвалж www.zms.mn