Б.АРИГУН
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Бургастай" гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:35 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу албан хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар очиж, 15:49 цагт бүтэн унтраасан байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн "Шоргоолж" гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 15:36 цагт хүлээн авчээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг 18:17 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар зургаан га талбай өртөж шатсан талаар ОБЕГ мэдээллээ.
Эх сурвалж:www.zms.mn