Б.АРИГУН

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 15:25 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт таван настай эмэгтэй, дөрвөн настай эмэгтэй, хоёр настай эмэгтэй хүүхдүүд өртөж нас барсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалж:www.zms.mn