Б.Нямсүрэн
Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монголын буучид 1955 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнд оролцох урилга ирсний дагуу 27 хүнийг сонгон армийн зэвсэглэлд байсан буугаар анхны гараагаа эхлүүлсэн нь бий.
Манай улсын буудлага спортын тамирчид олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс иж бүрдэл медалийн эзэн болсон. Мөн саяхан болж өндөрлөсөн Азийн зуны спортын наадмын багийн төрөлд медалийн буухиагаа таслаагүй юм. Ингээд “Парис-2024” зуны олимын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан билээ.
Эх сурвалж: zms.mn