П.АМГАЛАН

"ONDO Holding" ХХК-ийн ерөнхийлөгчөөр Н.Мандуул ажиллахаар болжээ. Н.Мандуул өмнө нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Боловсролын байдал:

  • 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, ШӨХТГ-ын даргаар тус тус ажилласан байна.

Эх сурвалж:www.polit.mn