П.АМГАЛАН

Ураны хөрөнгө оруулалтын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болжээ. Өмнө нь уг гэрээг боловсруулах Монголын талын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийхээр мордсон. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар ураны хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх юм.  Мөн МАН-ын өчигдрийн бүлгийн хурлаар Франц-Монгол Улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг дэмжсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn