П.АМГАЛАН

“Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн  гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлаар хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, С.Батдөлд анхан шатны шүүхээс долдугаар сарын 7-нд 12 жилийн хорих ял оноосон. Түүнийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт үйлдсэн гэх үндэслэлээр ийнхүү  дээр шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийн дараа С.Батдөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.

Эх сурвалж:www.polit.mn