Б.АЛТАНГЭРЭЛ

“Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж буй талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

Талийгаачийн ээж “Энэ хэрэг шийдэгдэхгүй 2017 оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл явж байна. Шүүх ямар дүрэмтэй байна, яг тэр дагуу асуудлаа тавьж, өргөдлөө өгч ирлээ. Шүүх, прокурор, цагдаа нарын авлигатай холбоотойгоор хэрэг сунжирч, дарагдсан. Ар гэр нь маш их гомдолтой байна. Би газар дээр ганц хүүтэй, 27 настай байсан. Үнэ цэнгүй монгол хүн гэж байхгүй” хэмээв.

 Өмгөөлөгч А.Энхбуйр талийгаач Н.Чинзориг гэгчид зодуулж нас барсан байдаг. Хэрэг шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь мөрдөн байцаагч авлига авч, прокурор хэрэгсэхгүй болгож, шүүх цагаатгасан явдал юм.

Учир нь, хэргийг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Батсайхан гэгч анх мөрдөж байсан. Тангаргаа зөрчиж, анхнаас нь будилаантуулах эх үүсвэрийг тавьж, хяналтын прокурор М.Мөнхцэцэг хэрэгсэхгүй болгож байсан. Үүний дагуу УЕП хүртэл гомдол гаргаж, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр дахин цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Цагаатгах явцад буюу 2018 оны сүүлчээр Г.Батсайхан авлига авсан нь илэрсэн.

Ингээд 2021 онд Г.Батсайханы авлигын хэрэг тусдаа хэрэг явж, шийдэгдсэн. Дөрвөн жилийн ял авсан. Гэвч давж заалдах, хөөн хэлэлцэх хугацааг хожих замаар явсаар ноднин дахин шүүхээр орж, торгох ял оногдуулсан юм.

“Эрх мэдлээ урвуулан ашигласан нь тогтоогдсон” гэдэг үндэслэлээр бид дахин шүүхэд хандах эрх нээлттэй болсон. Энэ дагуу жил гаруйн өмнө  өргөдлөө өгсөн ч одоо хүртэл шалгаагүй, хариу өгөөгүй байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn